Ховд аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар
бүртгэгдсэн гэмт хэргээс өгсөн тодорхой төрлийн гэмт хэргүүдийг бууруулах
таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас
хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд
иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн
газар, аймгийн Прокурорын газар, аймгийн
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд талуудын оролцоог
хангах нь” зөвлөгөөнийг аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их
танхимд өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗС-ийн дарга
Г.Пүрэвганди нээж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсч үг хэллээ.
Энэхүү зөвлөгөөнд
Ховд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Жаргалант
сумын төрийн байгууллагуудын дарга нар, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд,
Ховд аймгийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, аж
ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 160 гаруй хүмүүс оролцож байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг, залилан, хүрээлэн буй орчин,
хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын
эсрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал, энэ төрлийн гэмт
хэргийн гаралтыг бууруулах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж
ахуйн нэгж байгууллагуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, татан оролцуулах,
хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар зөвлөгөөнд оролцогчид зөвлөлдөж байна.
Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар тодорхой төрлийн
гэмт хэргүүдийг бууруулах нөхцөл бүрдэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.