ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХОВД ТҮНШЛЭЛ-2019” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-11-08

Төр, хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, ажилгүйдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж өнөөдөр “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Ховд Хөгжил политехник коллежийн захирал Д.Баярмаа болон төр, хувийн хэвшил, түншлэгч аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид, мэргэжлийн холбоод зэрэг 100 гаруй байгууллагын  төлөөллүүд тус сургуулийн багш, ажилчид, суралцагчид оролцлоо.

Ховд аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн 3 үндсэн чиглэлээр 33 мэргэжлээр 1000 гаруй оюутан суралцагчдыг бэлтгэж, 70 гаруй ААН, байгууллагатай харилцан туршлага солилцох, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг ажлыг хийж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр түншлэгч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах, ажилгүйдлийг бууруулах зэрэг тулгамдаж буй зарим асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон юм.

Мөн “Ховд түншлэл-2019” арга хэмжээний хүрээнд политехник коллежийн оюутнууд мэргэжил тус бүрийн онцлогийг илтгэх ур чадварын үзүүлбэр, үзэсгэлэнг толилууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%