ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 48 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2019-11-02

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болж байна. Ойн хүрээнд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал, цэцэг өргөх арга хэмжээг Ард аюушийн талбайд зохион байгууллаа. Үүний дараа аймгийн Хөгжимт драмын театрт баярын хурал боллоо. Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын ахмад ажилчид оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын үеэр бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг салбар, яамны болон аймаг, орон нутгийн шагналуудаар шагналаа.

Мөн түүхт 50 жилийн ойн хүрээнд ойд зориулсан хөшөөний нээлтийн үйл ажиллагаа болон зочид төлөөлөгч нарт байгууллага, ангитай танилцах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%