ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2019-10-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулагдаж байна. Хурлаар “Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа”-ны талаарх мэдээлэл, аймгийн Нийтийн номын санг Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит болгох тухай, төрийн дээд шагналд уламжлах тухай, сумдын ЗДТГ-аас аймгийн Мал эмнэлгийн газарт хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд танилцуулж, тухайн асуудлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал бодлоо солилцож байна.

Хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан, орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, спортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорж, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд, 17 сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар оролцож байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%