Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын
судалгааны төвөөс /KONRAD ADENUAER STIPTUNG/-Конрад-Аденауэр сан, Ховд аймгийн
ИТХ, ЗДТГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд аймаг дахь салбартай
хамтран 10-р сарын 23-ны өдөр “Баруун бүсийн өрсөлдөх
чадварын чуулган 2019” арга хэмжээг зохион байгуулсан.
Баруун бүс нутаг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
аймгуудын өрсөлдөх чадварыг хэлэлцэн, цаашид урт хугацаанд бодлогын түвшинд
хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, хөгжлийн төсөл хөтөлбөрийг уялдуулах
зорилгоор зохион байгуулж буй уг чуулганд салбарын яамд, таван аймгийн нутгийн
удирдлага, ИТХ, МҮХАҮТ-ын салбар танхимууд, Олон улсын байгууллагууд, Бизнесийн
байгууллагуудын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцов.
Чуулганыг Ховд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди нээж, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн
Удирдах зөвлөлийн дарга Др Д.Цагаан оролцогчдод баяр хүргэн, “Баруун бүсийн
аймгуудын өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн Үндэсний хөгжлийн
газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батбаяр
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль болон хэрэгжүүлэх журмын танилцуулга”
сэдвээр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав
“Ховд аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” сэдвээр БОАЖЯамны Аялал
жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор Аялал
жуулчлалын талаарх төрөөс баримтлах бодлого” сэдвээр, ЖДҮХСангийн Захиргаа,
санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мянганбанзрагч “Жижиг дунд үйлдвэрлэлийн
хөгжил” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. Хэлэлцсэн илтгэл, мэдээлэлтэй
холбогдуулан нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа. Үүнээс гадна “Бүс нутгийн
хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд”-ынхаа талаар харилцан санал солилцсон юм.