ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-18

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхнийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, өмнөх жилүүдэд Ховд аймгийн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас ирүүлсэн 2 удаагийн “Зөвлөмж”-ийн биелэлтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.

Ховд аймаг нь “Авлига хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээрхи зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 30 гаруй заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган ажилласан байна.

Ажлын хэсгийнхэн эдгээр ажлуудын биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах юм. Мөн нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулан соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, гомдол, мэдээлэл хүлээн авч ажиллах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%