Өнөөдөр
аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Номин шилтгээн констракшн” ХХК-ний Эко
нүүрсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ховд Номин шилтгээн констракшн” ХХК-ний шахмал түлшний үйлдвэр 2015 онд ашиглалтанд орж нунтаг
нүүрсээр утаа бага ялгаруулж дулаанаа сайн хадгалдаг, сайн чанарын шахмал нүүрс
үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, агаарын
бохирдлыг бууруулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын
байраар хангах зорилгоор өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж
байна.
Үйлдвэрийн гол түүхий эд нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн
уурхайн түүхий нунтаг нүүрс юм. Хүйтний улиралд энгийн зууханд 3,5-4 тонн
түүхий бүхэл нүүрс түлдэг айл төслийн зууханд эко шахмал түлшийг түлснээр 1,5-2
тонн нүүрс хэрэглэж нүүрсний хэмнэлт гарган утааг багасгадаг байна. Энэхүү
шахмал түлш нь төслийн зууханд хэрэглэхэд илүү сайн тохиромжтой түүхий эд юм.
Ийнхүү аймгийн ИТХ-ын дарга Ховдчуудаа утаагүй аймаг
болохын тулд Эко нүүрсээ сонгон хэрэглэж, иргэн айл өрх, аж ахуйн нэгж бүрийн
оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.