ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-10

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”-ийг өнөөдөр “Бадамлах дөл” дулааны станц, “Ховд” дулааны станц, Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургууль, Лаборатори 1 дүгээр сургуулиуд дээр зохион байгууллаа.

“Төлөөлөгчдийн өдөр”-ийн хүрээнд “Бадамлах дөл” дулааны станц, “Ховд” дулааны станцын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажил, шугам сүлжээний засвар ажлын явц, үр дүнгийн талаар санал бодлоо солилцож, аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдийн дулаан халаалтыг яаралтай хэвийн болгохыг үүрэг болголоо.

 Мөн Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургууль, Лаборатори 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, сургуулийн сурагчидтай “Үдийн цай” хөтөлбөрийн амт чанарын талаар санал бодлоо солилцов. Тус сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг “Хатан түнгэл” ХХК-ний “Наран хүнс” үйлдвэр хийж гүйцэтгэж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%