Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын
харьяат Өөлдийн Хулан цувдаг овогт Надмидын Намсрай багшийн бүтээл, туурвилыг хүү Н.Сэрээнэндорж дахин
эмхэтгэн “Өөлдийн
соёл, түүхийн бичиг оршивой” хэмээх номын нээлтийн үйл
ажиллагааг өнөөдөр МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын
санд зохион байгуулав.
Номын нээлтийн үйл ажиллагаанд Н.Намсрай
багшийн үр хүүхэд,
Эрдэнэбүрэн
сумын нутгийн зөвлөл, сумын иргэд, Ховд аймгийн Нийтийн номын сангийн ажилчид оролцлоо.
“Өөлдийн соёл,
түүхийн бичиг оршивой” бүтээлийн редактороор Ховд их сургуулийн багш М.Ганболд,
техник редактороор Н.Ганболд, эх бэлтгэгчээр Ц.Амартүвшин нар ажиллаж, Н.Сэрээнэндорж,
С.Баттулга нар эрхлэн хэвлүүлж уншигч олондоо хүргэж байна. Энэхүү ном нь 340
хуудас, 5 бүлэгтэй, Өөлдийн угсаа гарал, Өөлд хэмээх нэрийн учир, Өөлдийн
уламжлалт аж ахуй, Өөлд ардын эдийн болон оюуны соёл, Өөлдийн гар урлал зэрэг
Өөлд ястны түүх, уламжлалуудаар бүтсэн бүтээл юм.
Энэхүү номыг Монгол
судлалын эрдэмтэн судлаач, Ойрад, Өөлд ястан угсаа гаралтан, өргөн олон уншигч,
Өөлд түмний үр удмыг залгамжлагч, хойч үеийнхэн Ховдын өөлдүүдийн түүх, соёлын
тухай судлах эх хэрэглэгдэхүүн болгон хэвлүүлсэн байна.