ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ "АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР" ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛИЙН БАГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-09

Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн баг Увс аймагт ажиллаж аймгийн удирдлагууд болон Улаангом, Өмнөговь сумын иргэд олон нийтэд төслийн хүрээнд хийгдэх ажил, явц, судалгааны үр дүн, төслийн нөлөөллийн талаар танилцуулга, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү төслийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилго бүхий судалгааны ажлуудыг үе шаттайгаар явуулсан бөгөөд орон нутгийн хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо хангах зорилгоор сумдын услалтын системийг сэргээн засварлах, өргөтгөх, сумдын халаалт, дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэж, төвлөрсөн дулааны станцад холбох зэрэг ажил чухал ач холбогдолтой ажлууд төслийн хүрээнд хийгдэх боломжтойг онцлон хэллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%