Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн өмчийн
бодлого зохицуулалтын газартай хамтран 10 дугаар сарын
04, 05-ны өдрүүдэд “Баруун бүсийн аймгуудын орон нутгийн өмчийн газрын
ажилтнуудын сургалт, зөвлөгөөн, урлаг, спортын наадам”-ыг
зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөөнд
бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга нар, мэргэжилтнүүдийн
төлөөлөл 60 гаруй хүн оролцож байна.
Орон нутагт анх удаагаа зохион байгуулж буй тус
зөвлөгөөнөөр 2019 оноос эхлэн аймгуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрх
шилжсэнтэй холбогдуулан төсөл арга хэмжээг зохион байгуулахад анхаарах зүйлсийн
талаар хэлэлцэж, сайн туршлагаа солилцож байгаа юм.
Мөн Төрийн өмчийн болдлого зохицуулалтын газрын өмчийн
ахлах мэргэжилтэн А.Нарангэрэл, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн
Ө.Одбаатар нар “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл судалгаа”-ны чиглэлээр сургалт
явуулж байна.
Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 11 хүний бүтэц,
орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ онд Улсын болон Орон
нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 113 тэрбум төгрөгийн 80 төсөл, арга хэмжээг
зохион байгуулаад байгаа юм.