ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЛТАЙ СУМЫН “СОЁЛЫН ӨДӨР, СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-09-26

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Олон үндэстэн угсаатны өв соёл” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд сумдын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Сум сурталчлах өдөр” арга хэмжээг энэ жил 7 сум аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж буй захчин ястнуудын төлөөлөл Алтай сумынхан өнөөдөр “Соёлын өдөр, сум сурталчлах өдөрлөг”-өө зохион байгуулж байна.

“Сум сурталчлах өдөрлөг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгани, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Алтай сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ш.Батсүх, Алтай сумын ИТХ-ын дарга Н.Бүргэд, сумын Засаг дарга Б.Энхбаяр нар оролцлоо.

Мөн өдөрлөгийн хүрээнд сумын баг, байгууллагууд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%