ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-26

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд зорилгоор аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны хороо, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрт байгууллагууд хамтран энэ сарын 25-ны өдөр “Өсвөрийн аврагч-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Алтанбадралт нар оролцож, тэмцээнд оролцож буй сурагчдад амжилт хүсч, баяр хүргэлээ.




“Өсвөрийн аврагч-2019” тэмцээн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тэмцээнд Ховд аймгийн 20 ерөнхий боловсролын Өсвөрийн аврагч бүлгийн 200 гаруй сурагчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний тэргүүн байрт  И.Саддамба ахлагчтай Булган сумын ерөнхий боловсролын  Нэгдүгээр сургуулийн “Аврагч” баг шалгарч,  улмаар  аймаг  орон нутгаа төлөөлөн бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Харин тэмцээний дэд байрт М.Хосбуян ахлагчтай Жаргалант сумын Гуравдугаар сургуулийн “Шонхор” бүлэг,  гуравдугаар байрт  С.Батбаатар ахлагчтай  Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Долоон бурхан” бүлэг,  тусгай  байрт  Жаргалант сумын Прогресс сургуулийн “Прогресс” өсвөрийн аврагч бүлэг  тус  тус шалгарч шагналаа гардан авав. 






https://www.youtube.com/watch?time_continue=10&v=j0nuEBqAmmw

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 61
30 / 49%
13 / 21%
11 / 18%
7 / 11%