ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ХАН ЖАРГАЛАНТ ХОВД” ХОРШОО “МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-ТЭЙ БОЛЛОО

2019-09-25

“Хан Жаргалант Ховд” хоршооны Мах боловсруулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нарын орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 “Хан Жаргалант Ховд” хоршооны "Мах боловсруулах үйлдвэр өдөрт 2-3 тн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Анх 2004 онд 2 орон тоотой байгуулагдаж байсан “Хан” хиамны цех ийнхүү томоохон үйлдвэр болон өргөжиж байна. Одоогоор 20 хүний орон тоотой, үйлдвэрийн хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангаж баруун бүсийн аймгуудын иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%