НҮБ-ын
Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр
болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992
оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 27 жил болжээ.
Ахмад
настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай,
алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас
“Ахмадаа ачлая” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Улс орон даяар жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг угтан ахмадууд /2019.09.21-ний өдөр/ Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Энэхүү арга хэмжээнд 17 сум бүрээс ахмадуудын төлөөлөл зорин ирж оролцсон.
Мөн
Олон улсын “Ахмадын өдөр”-ийг угтан “Ахмадууд дуулж байна” цэнгүүнийг аймгийн
Ахмадын хороо, Жаргалант сумын ЗДТГ, “Жаргал дүүрэн” ТББ-ууд хамтран зохион
байгуулав. “Ахмадууд дуулж байна” цэнгүүнд МУАЖ Д.Самбуу, МУГЖ Ч.Туул, МУГЖ Х.Болормаа болон бусад уран
бүтээлчид ая дуугаа өргөж, 1000 гаруй ахмадууд цэнгүүнд оролцсон.
Мэдээг: Аймгийн ЗДТГ-аас