ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ

2019-09-20

Ховд Их сургууль байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ХИС-ийн захирал Б.Нямдорж болон эрдэмтэн багш нар, үе үеийн багш, ажилчид, төгсөгчдийн төлөөлөл оролцов.

Ховд их сургуулийн түүхт 40 жилийн ойн баярт үе үеийн захирлууд, багш ажилчдаас гадна Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа үе үеийн төгсөгчид, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож байна.


Баярын хуралд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж буй багш, ажилчид, оюутнуудад мэндчилгээ дэвшүүлэн аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, 500.000 мянган төгрөгийг гардуулан өгөв.

Түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж буй Ховд их сургуулийн нэр бүхий багш, ажилчдыг салбар, яамны болон аймгийн Засаг даргын өргөмжлөл, Засаг даргын Жуух бичиг, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%