ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НӨУБ-УУДЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-09-14

Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн, урлаг, спортын наадам  2 дахь өдрөө спортын олон төрөлт тэмцээнүүдээр амжилттай зохион байгуулагдаж байна.

Спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудын ИТХ-ын дарга нар тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ.Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн номерууд үзүүлэв.


Тус тэмцээнд баруун бүсийн аймгуудын ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 120 гаруй хүн оролцож байна. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, буудлага, дардас, шатар, олс таталтын төрлүүдээр зохион байгуулагдана.

Тэмцээний эхний өдөр волейбол, дардас, буудлага, ширээний теннисний төрлүүдээр зохион байгуулагдаж, маргааш волейбол, сагсан бөмбөг, олс таталтын төрлүүдээр тэмцээн үргэлжилнэ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%