ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ ЭХНИЙ 8 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-09-13


Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний эхний 8 сард 482 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,3  хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 281 болж 71,2  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 104 бүртгэгдэж 48,5 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин  хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 16 болж 18,1 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 24 бүртгэгдэж 29,4 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 153 бүртгэгдэж 5,9 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 102 болж 12,06 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Дархан сумын 1, 3, 5, 6, 13, 16 багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан бөгөөд  4,  8, 9, 10, 11, 12, 14, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.




www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%