Сум орон нутгийн иргэдийн
бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх,
спортын төрлүүдээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, спортын гоо зүйн сургалт,
тэмцээн уралдааныг зохион байгуулах, үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг
залуу хойч үедээ өвлүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,
идэвхтэй хөдөлгөөн хийж эрүүл чийрэг амьдрах орчин нөхцөлийг сайжруулах
зорилгоор Ховд аймгийн Булган суманд анх удаа 450 хүний суудалтай “Спортын цогцолбор”-ыг бүтээн байгуулж, нээлтийн ёслолыг энэ
сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Булган сумын Засаг
дарга Б.Амгаланбадрах болон ахмад, дунд, өсвөр үеийн тамирчид оролцлоо.
Амйгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди
Булган сумын “Спорт цогцолбор”-ын хамт олонд аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлийг гардуулан өгч, баяр хүргэв.
Мөн "ЖАНГАР
2019" наадам болон энэхүү спорт цогцолборын нээлтэд зориулан Булган сумын
сургуулийн 1990 оны төгсөгчдийн санаачлагаар 2019.09.10-12-ны өдрүүдэд волейболын тэмцээн
зохион байгуулагдаж
байна. Уг тэмцээнд 25-40,
41-ээс дээш насны ангилалд 62 багийн 600 гаруй тамирчид хурд хүчээ сорин
өрсөлдөж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 450 хүний суудалтай
Булган спорт цогцолборын нээлт ёслол төгөлдөр боллоо.
Булган сумын Спорт
цогцолбор нь 12 ажилтантай бөгөөд одоогийн байдлаар чөлөөт, жудо, үндэсний бөх,
фитнесс, волейбол гэсэн спортын 5
төрлөөр секц, дугуйлан 7 хоног бүр тогтмол хичээллүүлж байна. Булган сум нь
Монгол Улсын нийт сумдаас 3 дахь , Ховд аймгийн сумдаас 2 дахь удаагаа Спорт
цогцолбортой болж байгаа сум юм.