ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Ээлжит 7 дугаар хуралдаан хөшгөө нээлээ

2014-12-04

Аймгийн ИТХ-ын Ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр 9:30 минутанд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчөөс 34 нь хүрэлцэн ирж 82,9 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны үйл ажиллагааны тайлан”-г Төлөөлөгчид хэлэлцэж “Хангалттай” үнэлгээ өглөө.

Яг одоо “Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “2015 оны зорилт”-ын тухай илтгэлтэй танилцаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

1.Орон нутгийн 2014 оны төсвийн тодотголын тухай

2.“Орон нутгийн төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл, 2013 оны гүйцэтгэл”-ийн тухай илтгэл

3.“2015 оны орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас оруулах санал, дүгнэлт”-ийн тухай

4.“Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэнэ

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%