Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн түүхт 95 жилийн
ойн баяр 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд тус багийн төв дээр зохион
байгуулагдав.
Манхан сумын Баянгол баг нь 1923 онд Ардын засгийн газрын
шийдвэрээр Захчин хоёр хошууг нэгтгэж, Хан баатар хайрхан уулын хошуу хэмээн
нэрлээд, Чандмань уулын аймагт захируулснаар Манхан хэмээх сум үүсч, 10 багтай
нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага баг бий болсон байна.
Засаг захиргааны анхан шатны нэгж баг байгуулагдсан тэртээ
1924 оноос хойшхи 95 жилийн түүхэнд аймаг, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь
нэмэр оруулж, анхны сүүн тасаг байгуулагдахад сум, аймгийнхаа ард иргэдийг
чанартай сүү, цагаан идээ, таваарлаг махаар хангаж, ноос, ноолуур нийлүүлж
ирсэн тэрхүү хөдөлмөрч уламжлал өдийг хүртэл хадгалагдсаар байна. Баянгол баг
нь 211 өрх, 971 хүн ам, 76284 толгой мал сүрэгтэй Ховд аймгийн тэргүүлэх баг юм.
Баянгол багийн 95 жилийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди оролцож, түүхт 95 жилийн тэмдэглэж буй Баянголчуудад
мэндчилгээ дэвшүүлэн, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн
Засаг даргын Тамгын газрын шагнал болох 5,000,000 сая төгрөгийн батламж, хүндэт
өргөмжлөлийг тус багийн удирдлагуудад гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн Баянгол
багийн нэр бүхий иргэдийг Засгийн газрын шагнал болон аймаг орон нутгийн
шагналуудаар шагнаж урамшуулав.
Ойн хүрээнд Баянгол багийн ард иргэд баярын хурал, хүндэтгэлийн
концерт үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаануудыг зохион
байгуулав.