ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ

2019-09-06

Монгол Улсад болон Ховд аймагт Өрхийн эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний түүхт 20 жилийн ойн баярын хурал өнөөдөр Хөгжимт драмын театрт боллоо.

Баярын хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ-ийн дарга Ч.Улаанхүү нарын удирдлагууд болон Ховд аймгийнхаа ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй Жаргалант сумын Буянт, Бугат, Баатархайрхан, Жаргалан, Рашаант ӨЭМТ-үүд, Булган сумын Булган ӨЭМТ-ийн үе үеийн эмч, мэргэжилтнүүдэд оролцлоо.


Эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэндийг сахин хамгаалах хүндтэй үүргийг хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, сүүн сэтгэлийн цагаан  мөртэй, ачлал энэрлийн ариун үйлсийг манлайлан хөдөлмөрлөж буй өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч мэргэилтнүүдийг Ховд аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, Засаг даргын Жуух бичиг болон салбарын шагналуудаар шагнаж урамшуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%