Монгол улсын их дээд сургуулийн оюутнууд
суралцах хугацаандаа
цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад
хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэх,
эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл
зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан цэрэг
хөтөлбөрийг Ховд аймагт 4 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус
хөтөлбөрт 2016 оноос хойш 600 гаруй оюутан хамрагдсан
байна.
Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 130 оюутан хамрагдаж,
2 сарын хугацаанд цэргийн эрдэмд суралцаж өнөөдөр цэргийн ёслолын баяраа хийж “Эх орон ард
түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа андгайлан тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, аймгийн засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав,
Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч хурандаа М.Болдбаатар, аймгийн цэргийн
хэлтсийн дарга хурандаа Б.Ганхуяг нар оролцож цэрэг дайчдад баяр хүргэлээ.
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед
мандан бадрах болтугай.