ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ГАНДАНПУНЦАГЧОЙЛИН ХИЙДЭД 18 МЕТР ӨНДӨР "МАЙДАР" БУРХАН ЗАЛАВ

2019-08-12

Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслолын ажиллагааг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, Ганданпунцагчойлин хийд, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр дээдийн номын багш Жадо Рэнбүүчи болон Ганданпунцагчойлин хийдийн лам хуваргууд сүсэгтэн олонд зориулан ном айлдаж, Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид язгуур урлагийн тоглолт сонирхуулав.

Намрын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр хүндэтгэн залж буй Майдар бурханы зураг дизайныг зураач Д.Баяр гаргаж, “Боржин суварга” ХХК бүтээсэн байна.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Алтан Майдар” төслийн ерөнхий зохицуулагч, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй төр засгийн удирдлагууд болон Ховд аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, Ардын жүжигчид, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%