ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Үйл явдлын мэдээлэл

2014-12-03

Тэргүүлэгчид хуралдлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 26 дахь хуралдаан 2014 оны 12-р сарын 02ы өдрийн 15:00 цагт хуралдаж 5 асуудал хэлэлцэв.

Хуралдаанд Г.Пүрэвганди, Ө.Түвдэндорж, Т.Шинэбаяр, Б.Болд, М.Амарсанаа, Б.Ганзориг, Ж.Цэнд-Аюуш, Ю.Азамат нар хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэй хуралдлаа.

1.Орон нутгийн 2014 оны төсвийн тодотголын тухай саналыг дэмжиж Аймгийн ИТХ-ын Ээлжит 7-р хуралдаанд оруулах

2.Нэрэмжит гудамж бий болгох

3.Баптист сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах

4.Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ю.Азамат ахлагчтай Ажлын хэсэг “ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Ховд хөшөөт хөгжил сан, Байгаль хамгаалах сан, Замын сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт” хийсэн тухай мэдээллийг танилцуулсан байна.   

Аймгийн ИТХ-ын Хороод хуралдаж байна

Аймгийн ИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудын хүрээнд аймгийн ИТХ-ын хороод хуралдаж байна. 

1.Нутгийн удирдлагын хороо

2.Эдийн засгийн хөгжлийн хороо

3.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо

4.Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот байгуулалт, газрын шинэтгэлийн хороо

5.Нийгмийн бодлогын хороод хуралдаж хэлэлцэх асуудлаар дүгнэлт гарган ИТХ-ын 7-р хуралдаанд танилцуулах юм. 

Маргааш буюу 2014 оны 12 дугаар сарын 04-нд аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан хуралдана. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%