ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

СУРЫН ХАРВААНД 160 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦЛОО

2019-07-12

Үндэсний, урианхай, хүүхдийн сурын харвааны төрөлд давхардсан тоогоор 164 харваач оролцож, онч мэргэнээ сорьсон юм.

Урианхай сурын харвааны төрөлд 82 харваач оролцсоноос МУ-ын мэргэн О.Эрдэнэбилэг 30 сумаас 27 онож, тэргүүллээ. Дэд байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Спортын дэд мастер Б.Мөнхзориг, удаах байруудад Баян-Өлгий аймгийн харьяат, спортын мастер А.Тулгаа, С.Алдар, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, спортын дэд мастер Б.Баатар нар шалгарчээ.

Үндэсний сурын харваа:

Эрэгтэй төрөлд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхзориг 40 сумнаас 32 онож тэргүүн байр эзлэв. Тэрбээр ийнхүү 2 жил дараалан түрүүлж, Аймгийн хошой мэргэн харваачийн болзол хангасан юм. Харин дэд байрт Жаргалант сумын харьяат, Цагдаагийн газрын “Алтайн шонхор” багийн харваач Б.Сүх-Очир, гуравдугаар байрт Мөнххайрхан сумын харьяат “Хаан харваа” сурын холбооны харваач Б.Хүдэрхуяг,  тусгай байрт Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн гарамгай харваач У.Эрдэнэбат,  тусгай байрт Жаргалант сумын харьяат,  Ховд дулааны станц ТӨХК-ийн харваач, аймгийн гоц харваач Б.Баатар нар тус тус  шалгарлаа. 

Эмэгтэй төрөлд,  Мянгад сумын харьяат,  “Алтайн шонхор” багийн  харваач  З.Наранзул 40 сумнаас 29 онож тэргүүн байр эзэлж, Аймгийн мэргэн цолны болзол хангалаа.

Харин дэд байрт  Жаргалант сумын харьяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн харваач Б.Цэцэгмаа,  гуравдугаар байрт  Жаргалант сумын харьяат,  БТСГ-ын харваач, аймгийн дархан мэргэн Д.Шинэхүү, тусгай байрт Жаргалант сумын харьяат, Татварын хэлтсийн харваач,  тусгай байрт  аймгийн мэргэн  Р.Эрдэнэбаяр, Дуут сумын харьяат, “Зэлэм” сурын холбооны харваач Л.Алтанцэцэг нар тус тус   шалгарч, шагналаа гардан авав. 

 Урианхай сурын харваа:

Урианхай сурын харвааны  төрөлд  82 харваач оролцсоноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын мэргэн О.Эрдэнэбилэг 30 сумнаас 27 онож тэргүүн байрт шалгарав.  Харин дэд байрт  Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, спортын дэд мастер Б.Мөнхзориг, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, спортын мастер А.Тулгаа, тусгай байрт  тус сумын харьяат, спортын мастер С.Алдар, тусгай байрт  Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, спортын дэд мастер Б.Баатар нар  шалгарсан байна. Ховд аймгийн сурын холбооны  хамт олон  энэ жилийн баяр наадмыг  Урианхай сурын харвааны Улсын хошой мэргэнтэй болсон амжилтаар эхлүүлснээрээ онцлог байлаа. 

   Хүүхдийн сурын харваанд  5-17 насны 22  харваач цэц мэргэнээ сорив

Эрэгтэй төрөлд: Баян-Өлгий аймгийн харваач А.Мөнхбилэг 40 сумнаас 24 онож  тэргүүн байрт шалгарчээ. Харин дэд байрт  Ховд аймгийн Дуут сумын харваач Б.Пүрэв-Эрдэнэ, гуравдугаар байрт  Жаргалант сумын харваач Г.Бэлгүүтэй, тусгай байрт  Дуут сумын харваач Т.Энхзориг,  тусгай байрт  Мөнххайрхан сумын харваач М.Зэлмэ нар тус тус шалгарав.

Эмэгтэй  төрөлд:  Мөнххайрхан сумын харваач  М.Даваабал 40 сумнаас 24 онож тэргүүн байрт шалгарлаа. 

Мөн  дэд байрт  Дуут сумын харваач Г.Маргадмаа, гуравдугаар байрт Мөнххайрхан сумын харваач Н.Намуун, тусгай байрт  Жаргалант сумын харваач  М.Тэргэл,  тусгай байрт Дуут сумын харваач Б.Балжингарав нар  шалгарч, шагналаа гардан авав.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%