ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН БАРИЛДААНД 32 БӨХ БАРИЛДЛАА

2019-07-12

Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд  15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв.


Их шөвөгт  Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-оргил нар шалгарлаа. 


Аймгийнхаа баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж амжилт гаргасан бөхчүүдийн шагналыг ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэв.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%