ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МӨНХХАЙРХАН СУМЫН ХАРЪЯАТ АЙМГИЙН АРСЛАН Б.БАЯНМӨНХ АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН БОЛОВ

2019-07-12

Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Мөнххайрхан сумын харъяат аймгийн арслан Б.Баянмөнх 8 даван түрүүлж хурц арслан цол хүртсэн бол Мөст сумын харъяат сумын заан Ц.Төмөрцоож 7 даван үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.


Үндэсний бөхийн барилдааны их шөвөгт Мөнххайрхан сумын харъяат аймгийн арслан Б.Баянмөнх, Буянт сумын харъяат аймгийн харцага Б.Сосорбарам, Булган сумын харъяат аймгийн харцага Б.Анхжаргал, Мөст сумын харъяат сумын заан Ц.Төмөрцоож, нар шалгарч хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бол Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Манхан сумын харъяат сумын заан Б.Даваадалай, Дуут сумын харъяат сумын заан Б.Одгэрэл, Мөст сумын харъяат сумын заан Б.Баяраа нар тав даван аймгийн начин цолны болзол хангалаа.


Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд  Улсын цолтой 3, аймгийн цолтой 48, сумын заан, харцага, начин цолтой 50 гаруй бөх оролцов.

Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн мөн шинээр цолны болзол хангасан бөхчүүдийн шагнал, цолыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулж баяр хүргэлээ. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%