Тулгар төрийн 2228 жил, Их монгол улс
байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын
баярын хурал, хүндэтгэлийн концерт 2019 оны 07 дугаар 09-ний 15 цагт аймгийн
Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ:
Эрт эдүгээ, цагийн суу
билгийг нэгтгэн зангидаж, эрийн 3 наадмаар эртнээс Монголчууд наадаж ирсэн түүх
бий. Монгол бөхийн болон морины цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар 1600-гаад
жилийн түүхтэй. 13 дугаар зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан,
арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болж, молор
эрдэнэ морио домоглон ярьж, сур, бөхийн өмсгөлийг Монгол үндэстний сүр жавхааг
илтгэн харуулсан эр зориг, эрэмгий баатарлаг байдлын төгс зохицол бүхий эдлэл
болгосон түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Төрт ёсны энэ баяр наадмаар Ховд
аймгийн Манхан сумын уугуул, Төр нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч, сэтгүүлч,
зохиолч, яруу найрагч Давгын Жүгдэрбарам Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын
гавъяат эдийн засагч, Ахмад багш Баянжаргалын Цэрэндорж Гавъяат багш, мөн
Цэвгээгийн Тогтохбаяр Гавъяат эдийн засагч цол тус тус хүртсэнийг Та бүхэнд
дуулгахад таатай байна.
Олон ястны өлгий Ховд
нутгийн зон олон минь Хотол олноороо сайхан наадаарай....гэж хэлэв.
Мөн баярын хуралд аймгийн
Засаг дарга Б.Дүгэржав мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
