ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МӨНХХАЙРХАН СУМЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Б.БАТБОЛД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ӨНӨӨДӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТҮР ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2019-07-03


Аймгийн ИТХ-ын 2019 оны нөхөн сонгуулийн 21-р тойрог буюу Мөнххайрхан сумын нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болж, тус сумын 1373 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 982 буюу нийт сонгогчдын 71.68 хувь нь санал хураалтад оролцсоноос 494 нь МАН-с нэр дэвшигч Б.Батболдын төлөө, 451 сонгогч АН-с нэр дэвшигч Б.Амарболдын төлөө, 31 сонгогч МАХН-с нэр дэвшигч н.Юрагийн төлөө тус тус санал өгч МАН-аас нэр дэвшигч Б.Батболд ялалт байгуулсан.


Нэр дэвшигчдэд санал өгсөн байдлыг баг тус бүрээр нь авч үзвэл:

МАН-аас нэр дэвшигч Б.Батболдын төлөө:


Алаг баг-93


Борт баг-158


Хаг баг-101


Сэнхэр баг-142 сонгогч, 


АН-аас нэр дэвшигч Б.Амарболдын төлөө:


Алаг баг-149,


Борт баг-68


Хаг баг-82


Сэнхэр баг-152 сонгоч,


 МАХН-аас нэр дэвшигч н.Юрагийн төлөө:


Алаг баг-6


Борт баг-9


Хаг баг-6


Сэнхэр баг-10 сонгогч тус тус саналаа өгсөн байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Сонгуулийн хорооны хамт олон Б.Батболдод Төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Б.Батболд нь Мөнххайрхан сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд нийт иргэд сонгогчдынхоо итгэлийг дааж, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээж, ажиллахаа илэрхийлэв.



 


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%