ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ПАРЛАМЕНТИЙН ДАРГА МАРИНА КАРОББИО ГҮШЭТТИ ДӨРГӨН, ЧАНДМАНЬ СУМДАД АЖИЛЛАВ

2019-07-02

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарийн Холбооны Улсын Парламентийн дарга Марина Кароббио  Гүшэтти Швейцарийн хөгжлийн агентлагийн ажлын хэсгийнхэн болон аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нарын аймаг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөллүүд 07 дугаар сарын 01-ний өдөр Чандмань, Дөргөн сумдад ажиллалаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын холбоо болон “Хас банк”-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн үр дүн, сумын Мал эмнэлэгийн тасагтай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон алт, малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцтай малчны хотонд очиж танилцсан юм.

Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон бэлчээр” хөтөлбөрт Чандмань сумын 90 гаруй малчин өрх хамрагдаж 7-17 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 1 хувийн хүүтэйгээр авчээ. Зээлд хамрагдсан малчид МАА-н түүхий эд бүтээгдэхүүнээрээ өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлж, хэсэг бүлгээрээ нэгдэн бэлчээрийн газрыг зөв зохистой ашиглаж тэжээлийн ургамал тариалсан байна.

Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн Дөргөн сумын малчид хамтран орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор байгуулсан “Мөнхийн буян өгөөж” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

 

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%