ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ХОЛБОН ТОГЛОГЧ ОЧБАДРАХЫН ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛЛОО

2019-06-30

Ховд аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, Алтайн аргаль сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газрууд хамтран Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнийг 06 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус хандивын тэмцээнд эрэгтэй 12 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж,  аймгийн ИТХ-ын баг амжилттай оролцлоо.

Энэхүү тэмцээнээс олсон орлогыг 100% Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөний эрүүл мэндийн төлөө хандивлана.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%