ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ СУТАЙ ХАЙРХАН УУЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2019-06-28

Монгол улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам, Дэ Нейче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрууд хамтран Улсын тусгай хамгаалалттай Сутай хайрхан уулын байгалийн нөөц газрын таван жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.

Тус уулзалт, хэлэлцүүлгийн нээлтэд дарга БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга н.Энхбат , аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр нарын удирлагууд оролцов.


Энэхүү сургалтанд Улсын тусгай хамгаалалттай Сутай хайрхан уулыг дамнан орших Ховд аймгийн Дарви, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил сумдын удирдлага, байгаль орчны байцаагч, байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтэн төлөөллүүд оролцож байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%