Аймгийн
ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн
газар, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “NO АLCOHOL” буюу
архинд үгүй гэж хэлье нэг сарын аян өрнүүлэн олон төрлийн үйл ажиллагааг явуулж
байгаа билээ.
Энэ аяны
хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газрууд хамтран архидан
согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, согтуугаар үйлдэгдэж
байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох,
архины архаг хамааралтай орон гэргүй иргэдийн архи, согтууруулах ундааны
хэрэглээг багасгах, архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзах дадлыг бий
болгох, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах зорилгоор “Архинаас татгалзъя”
вакумжуулсан сургалтыг 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд
Жаргалант, Алтай, Зэрэг, Манхан, Ховд, Дарви, Буянт, Мянгад сумдын төлөөлөл 30
гаруй иргэд хамрагдаж байна.
Тус сургалтын
нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Цагдаагийн
газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч С.Бямбасүрэн нар оролцож,
сургалтанд хамрагдаж буй иргэдэд бусадтай адил гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ, баяр
баясгалантай амьдрах боломж бололцоо хүн бүгдэд бий, гагцхүү өөрсдийнхөө
ухамсар, сэтгэлгээг өөрчилж архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, архи
согтууруулах ундаанаас татгалзах дадал бий болгох, талаар чин сэтгэлээсээ
ярилцаж, санал бодлоо солилцлоо.