ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ, ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНСОХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019-06-26

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсох аяныг 06 дугаар сарын 18-наас эхлэн улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн С.Цогзолмаа нар 06 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж,  уулзалтанд иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 500 гаруй хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэв.


Мөн 06 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн С.Цогзолмаа төрийн албан хаагчдын шуурхай зөвлөгөөнд оролцож, төслөө танилцуулан санал хүсэлт солилцлоо. Улмаар УИХ-ын гишүүд Булган, Дөргөн сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх санал бодлыг нь сонссон юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдал, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Үүнд, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, албан томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох зэрэг заалт тусгасан байна.

Уулзалтанд оролцсон иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутагт эрх мэдэл өгөх, нутгийн удирдлагын тухай хуультай болох, намын тогтолцоо, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагын үүрэг, оролцоог тодотгох, газрын баялгийг төрийн мэдэлд биш, харин ард түмний мэдэлд байлгах гэх зэрэг олон саналыг хуульд  оруулах нь зүйтэй гэсэн санал гаргалаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%