ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН “УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2019-06-25

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“Усан спорт сургалтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн С.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар нарын удирдлагууд оролцлоо.




Баруун бүсдээ анхдагч усан спортын төвийг анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд тус усан спортын төвийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 35 дугаар тогтоолоор Баруун бүс-Ховд аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар Усан спортын төвийн цонхны засвар, тохижилтын үйл ажиллагаанд 9,6 сая төгрөгийг баталсан.

Энэхүү сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 мкв талбайтай. Усны гүн нь 1.8 метр,  20 м урт, 15м өргөнтэй.  Нэг ээлжиндээ  40-50, өдөртөө 200 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай юм. 

Сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Баруун бүсийн Онцгой байдлын газруудын усчин аврагчдыг бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудыг усан спортоор хичээллүүлэх боломжтой болсон.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%