Аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, Хөшөөт хөгжил сангийн дэмжлэгээр БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн мэндэлсний 105 жилийн ойд зориулж, түүний гавьяаг алдаршуулах, залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Эх орны хүү” бүжгэн жүжгийг найруулан олны хүртээл болгож байна.
БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөөнд
хүндэтгэл үзүүлэх ёслол болон “Эх орны хүү” бүжгэн жүжгийн нээлт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөгжимт драмын театрын
талбайд боллоо.
Тус бүжгэн жүжгийн
нээлтэд аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын
Засаг дарга Гантөмөр, Жаргалант
сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат, болон Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн,
цэрэг дайчид Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон иргэдийн төлөөлөл
оролцлоо.
Аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Тус бүжгэн жүжгийг 1989 онд “Олзвой баатар” нэртэйгээр
бүжиг дэглээч МУСТА н.Батсүрэн багш Ховдын Театрын тайзнаа анх амилуулж байсан
билээ. Тэгвэл 30 жилийн дараа буюу 2019 онд тус бүжгэн жүжгийг “Эх орны хүү”
нэртэйгээр шинээр дэглэн тавьж байна.
БНМАУ-ын баатар Цэндийн Олзвой баатар нь
тэртээ 80 жилийн өмнө Халх голын байлдаанд хөнгөн пулемётын галаар дайсныг хиар
цохиж бусад нөхдөө хохиролгүй урагш давших боломжийг бүрэн бүрэлдүүлж байсан
гарамгай дайчин, шилдэг тагнуулч байсан юм. Тэрбээр 150 гаруй тулаан
тулгаралтанд оролцож байсан ба тэр дундаас арав орчим нь маш хүнд гүйцэтгэхэд
бэрх амь сорьсон даалгаварууд байсан юм. Түүний энэ гавьяаг үнэлэн Халх голын
дайнд гарамгай гавьяа байгуулсан хөнгөн пулемётчин, тагнуулч Цэндийн Олзвойд
Бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 10 дугаар сарын 21–ний өдрийн 71 дүгээр
зарлигаар БНМАУ-ын баатар цол, Цусан гавьяаны улаан тугийн одонгоор тус тус
шагнасан.
Мөн аймгийн ИТХ-ын
өргөмжлөл, аймгийн Засаг даргын өргөмжлөл, Жаргалант сумын Засаг даргын
өргөмжлөлөөр Хөгжимт драмын театрын уран бүтээлчид шагнагдаж, Монгол улсын
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Хөгжимт драмын театрын бүжигчин Б.Бадамцэцэг
шагнагдлаа.