ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

БУГАТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019-06-19

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Лхагвасүрэн, Б.Нямсүрэн, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, НБХ-ийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, ахмад эмч нарын төлөөллүүд оролцов.


Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар 166,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр "Динатос" ХХК хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд "Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ" гэж заасны дагуу Бугат өрхийн эрүүл мэндийн төв нь Бугат, Хайрхан, Тахилт, Алагтолгой багийн 7684 иргэн эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэйгээр хүргэж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%