Аймгийн ИТХ-ын IX хуралдаан 06 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Нутгиййн
удирдлагын ордонд хуралдаж 6 асуудал хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрийн болон үйл ажиллагааны хөтөлбөрийн болон аймгийн эдийн
засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай
мэдээлэл, аймгийн
2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагчийн
2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай
мэдээлэл, аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал
уламжлах тухай, “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах,
зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам”-ын тухай
зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.
Зарим газар нутгийг Улсын
тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай асуудлыг
тодруулбал: Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөж, ангилал
дээшлүүлэн байгалийн цогцолборт газар болгох, Баатарын нурууг орон нутгийн
тусгай хамгаалалтанд авах тухай илтгэлийг аймгийн Байгаль орчин, аялал
жуучлалын газрын дарга Л.Батбаяр танилцуулж, ИТХ-ын Төлөөлөгчдийн 100%-ийн
саналаар Улсын тусгай хамгаалалт, орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар
болов.
Мянгад
сумын нутагт орших төрийн тахилгат Алтан хөхий уул нь Монгол улсын
Ерөнхийлөгчийн 2005 оны 44 дүгээр зарлигаар төрийн тахилгат уулаар өргөмжлөгдөж
улмаар 2010 онд Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц газар /52000
га/ болсон.
Алтан
хөхий уулын өмнө хэсэг Цэмбэлийн цагаан толгой хүртэл, зүүн талаараа Чаргатын
нуруу сумын хил хүртэлх газар нутгийг хамарсан 112900 га талбайг эзлэх газар
нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авахаар болов.
Мөн
экологийн чухал ач холбогдолтой хамгаалалтанд авах зайлшгүй шаардлагатай
Бодончийн эх орчмын нутаг Мянган Угалзатын нуруу, Мөнххайрханы байгалийн
цогцолборт газрын хооронд холбосон экологийн холбоо нутаг болох Зэрэг, Манхан,
Цэцэг, Мөст, Дарви сумдын газар нутгийн 197587,36 га газрыг дамнан орших
Баатарын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо.
Аймгийн
ИТХ-ын IX хуралдаанд
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зөвлөх Э.Түмэнжаргал нар
мэндчилгээ дэвшүүлж, хуралдаанд оролцогчдод амжилт хүслээ.