Аймгийн ИТХ-ын IX хуралдаан өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд эхэлж, хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулан хуралдаанд оролцож буй аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сумдын дарга, төсвийн байгууллагын удирдлагууд нарт мэндчилгээ дэвшүүлэн хуралдааныг эхлүүллээ.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын 34 Төлөөлөгч хүрэлцэн ирж, 85 хувийн
ирцтэйгээр хуралдаж байна.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн Засаг дарга
Б.Дүгэржав: Аймгийн Засаг
даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон үйл
ажиллагааны хөтөлбөрийн болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл, аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт
оруулах тухай илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
Мөн аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар төсвийн ерөнхийлөн
захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын
дүнгийн тухай мэдээлэл, аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал
уламжлах тухай, “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах,
зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам”-ын тухай асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэнэ.