ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ХУРЛЫН 5 ХОРООГООР ХЭЛЭЛЦЭЖ, САНАЛ ДҮГНЭЛТЭЭ ГАРГАВ

2019-06-15

Өнөөдөр аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хууль зүй, хүний эрх, өргөдөл хүсэлтийн хороо,  Үйлдвэржилт, хөгжлийн бодлогын хороо, Эдийн засаг, хөгжлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо, Дэд бүтэц, хот байгуулалтын хороодоор хэлэлцүүлэн, Төлөөлөгчид саналаа тусгуулан, дүгнэлт гаргав.

"Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан"-аар: 

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон үйл ажиллагааны хөтөлбөрийн болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл

- Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

- Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай мэдээлэл

 - Аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

- Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай

- “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам”-ын тухай илтгэлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%