ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 8 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

2019-06-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн баталлаа. Хурлаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн 2019 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай, “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам”-ын тухай, Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх нийгмийн бодлогын хороо, нутгийн удирдлагын хороо, хууль зүй, хүний эрх, өргөдөл хүсэлтийн хороо, эдийн засаг хөгжлийн хороо, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо, дэд бүтэц, хот байгуулалт, газар зохион байгуулалтын хороо, үйлдвэржилт, хөгжлийн хороодууд 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдана.    

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэнэ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%