Баруун
бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн төгсөгчдөд “Диплом,
энгэрийн тэмдэг гардуулах ёслол”-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХИС-ийн захирлын үүрэг
гүйцэтгэгч Б.Нямдорж, сургалт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч
О.Мөнхжаргал, ХИС-ийн УЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн
сургуулиудын захирлууд оролцож их сургуулиа амжилттай суралцан төгсөж буй
оюутнуудад амжилт хүсэж, үг хэллээ.
Ховд их сургууль 37 дахь
хаврын төгсөлтөө хийж байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 29 мэргэжлээр
330 гаруй оюутан бакалавр, 12 мэргэжлээр 88 оюутан магистраар төгсөж, диплом,
энгэрийн тэмдэгээ гардан авав.
