Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны
05 дугаар сарын 31-ний 27 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
9 дүгээр хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хуралдуулахаар
шийдвэрлэсэн.
Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар аймгийн
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон аймгийн эдийн
засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай
мэдээлэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн
нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн тухай мэдээлэл, аймгийн 2019 оны төсөвт
тодотгол хийх тухай, аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад
авах санал уламжлах тухай, “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах,
зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журам”-ын тухай зэрэг
6 асуудал хэлэлцэнэ.