ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2019-06-13

Цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах хүнгүй төрийн албан хаагч болон улирлын чанартай ажил эрхэлдэг эцэг эхчүүдийн хэрэгцээнд нийцүүлэн, Улаангом сумын 5, 8-р цэцэрлэгт түшиглэн “Зуны цэцэрлэг”-ийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 5-ныг дуустал ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Тус зуны цэцэрлэг нь Улаангом сумын 3-р багт байрлах 5-р цэцэрлэг дээр 120 хүүхэд, Улаангом сумын 8-р цэцэрлэг нь наадмын талбайн өмнө гэр цэцэрлэгээр 3 бүлэгт 90 хүүхэд тус тус хүлээн авч ажиллаж эхэллээ. Зуны цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт бага насны хүүхдийг нар, ус, агаараар чийрэгжүүлэх, сүү цагаан идээгээр хооллох, идэвхтэй хөдөлгөөн, дасгал тоглоомоор эрүүлжүүлэх гэх мэт хүүхэд өдрийн турш ая тухтай, хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөн зохион байгуулж байна. Зуны цэцэрлэгт нийт 210 гаруй хүүхэд хамрагдаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%