Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн иргэн Ц.Мянгадын
нэрэмжит “Хөх Мөнх Мянгад” сан нь ардын уламжлалт соёл урлаг, зан заншлыг
хөгжүүлэн дэмжих, сурталчлах зорилгоор Манхан сумын Төгрөг гол баг, Баянгол
баг, Улаанхүрээ баг, Ботгон баг, Тахилт баг, Зэрэг гол багийн иргэдийн дунд 06
дугаар сарын 09-10-ны өдрүүдэд “Нутаг минь” урлагийн наадмыг 2 дахь жилдээ амжилттай
зохион байгууллаа.
“Нутаг минь” урлагийн наадам багуудын мэндчилгээ, ардын
хөгжмийн төрөл, ерөөл магтаалын төрөл, нийтийн дууны төрөл, гоцлол бүжиг, хууч
яриа, хамтлаг бүжиг гэсэн 7 төрлөөр зохион байгуулагдаж, шилдгүүдээ
шалгаруулсан.
Багийн мэндчилгээний төрөлд: I байр Зэрэг гол баг
Ерөөл магтаалын төрөлд: I байр Х.Нямсүрэн /Улаанхүрээ баг/
II байр Х.Мөнхбаяр /Зэрэг гол баг/
III байр Д.Батмөнх /Зэрэг гол баг/
IV байр Э.Энхбаяр /Баянгол баг/
Аман ярианы төрөлд: I байр А.Төртогтох /Зэрэг гол баг/
II байр Ч.Гансум /Улаанхүрээ баг/
III
байр Ц.Хорлоо /Баянгол баг/
IV байр Г.Поовон /Төгрөг гол баг/
Хамтлаг бүжгийн төрөлд: I байр Төгрөг гол баг
II байр Улаанхүрээ баг
III
байр Тахилт баг
IV байр Ботгон баг
Ардын хөгжмийн төрөлд: I байр М.Ундармаа /Ботгон
баг/
II байр Х.Мөнгөхүү /Төгрөг гол баг/
III байр Л.Оюунцэцэг / Ботгон баг /
IV байр Г.Мэндбаяр /Төгрөг гол баг/
Гоцлол дууны төрөлд: : I байр Э.Эрдэнэсайхан /Төгрөг гол баг/
II байр Н.Уламбаяр /Зэрэг гол баг/
III
байр Э.Бөхболд /Төгрөг гол баг/
IV байр Э.Баттулга /Зэрэг гол баг/
Бий биелгээний төрөлд: I байр Ч.Цэцэгдэлгэр /Төгрөг гол баг/
II байр М.Янжмаа / Төгрөг гол баг /
III байр И.Машбат /Улаанхүрээ баг/
IV байр С.Эрдэнэчимэг /Тахилт баг/ нар шалгарсан.
Энэхүү урлагийн наадамд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди
оролцож, Манхан сумын Төгрөг гол баг, Баянгол баг, Улаанхүрээ баг, Ботгон баг,
Тахилт баг, Зэрэг гол багууд гэрийн тохижилт уламжлалт эд хэрэгсэл болон архад,
эмээл, хувцас хэрэглэл, Захчин цай чанах ёс, гар урлал, тавгийн идээ ундаа бэлтгэн
урлагийн наадамдаа оролцож буй иргэдтэй уулзаж, урлагийн наадамд нь амжилт
хүссэн юм. Мөн Манхан сумын Соёлын төвийн Түүхт 90 жилийн ойг тохиолдуулан
Манхан сумын Соёлын төвийг тус сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн
гавъяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгосон Ховд
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын
31-ний 29 дүгээр тогтоолыг сумын соёлын төвийн эрхлэгч Х.Цэрэнбадамд гардуулан
өглөө.