ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-06-04

Азийн хөгжлийн Банкны хот байгуулалтын мэргэжилтэн, төслийн захирал Стефан Мильо, Азийн хөгжлийн банкны зөвлөх н.Алтанбадралт нараар ахлуулсан ажлын хэсэг  03 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.

Тус төслийн төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нарын орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкнаас аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумын төвийг хөгжүүлэх төслийг Ховд, Увс, Баян-Өлгий, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ.

Ховд аймаг Азийн хөгжлийн банктай ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэр үйлчилгээг нэмэгдүүлэх, байгаль орчин, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуйн агропарк байгуулах, усалгаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллахаар санал солилцов.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%