ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 7 АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2019-05-31

аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 05 дугаар сарын 31-ны өдөр хуралдлаа. Хурлаар аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан зарлах тухай, аймгийн Засаг даргад үүрэг, чиглэл өгөх тухай, хэвлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр батлах тухай, өмч хөрөнгийн тухай, үндсэн хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгох тухай, Манхан сумын соёлын төвийг Монгол улсын Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгох тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх тухай зэрэг 7 асуудлуудыг хэлэлцэн батлав.

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 6 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%