ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ”-ЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН БУЯНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-29

Монгол улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль бусад хуулиудын хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт нэг мөр хангуулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлох зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ, Прокурорын газрууд хамтран Дэвжээ тэмцээнийг өнөөдөр Буянт суманд зохион байгуулж байна.

Дэвжээ тэмцээнд Буянт, Ховд, Мянгад, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд, малчдын  төлөөллөөс бүрдсэн багууд асуулт хариулт, гэрийн даалгавар, ханын сонины танилцуулга, шог дууны уралдаан, гарын авлагын танилцуулгуудаар авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Мөн сум бүр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд Эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шалгарсан 1 сурагчийг Эссэний хамт өдөрлөгийн арга хэмжээнд оролцуулж байна.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%