ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНОС ТАНЫГ ЗОРИОД ИРЛЭЭ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-05-28

Монгол улсын Засгийн газраас нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү өдөрлөг юм. Аймгийн Эрүүл мэндийн газар, Монос групп хамтран “Монос таныг зориод ирлээ” өдөрлөгийг Монгол туургатан театрт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс, био энерги, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, даралт үзэх, хүчилтөрөгчийн коктейлээр үйлчлэх, арьсны оношилгоо, нүд, чих, хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөөг өгч үйлчилж байна. Мөн аминдэм, эм, гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%